\"ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ, ШАЛГАХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ, ЗААВАРТ ЗААСАН ҮНДЭСЛЭЛ, ЖУРМЫН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХ”-ИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
\

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Иргэд, байгууллагаас Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хууль, зааварт заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх”-ийг 2016 оны эхний 8 дугаар сарын байдлаар шалгасан ба явц, дүнг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцжээ.

Шалгалтаар Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖИЛД БОЛОН ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ АРГАЧИЛСАН ЗААВАР”-ынхолбогдох заалтуудыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах, мөн гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргаж байгаа нийтлэг алдаа дутагдал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцжээ.