Шалгалтаар захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 78 материалыг хянахад захиргааны шийтгэл хүлээж буй этгээдэд гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгдөггүй, зөрчлийн тэмдэглэлийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар бичдэггүй, шийтгэврийн хуудсанд хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг буруу бичдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтын дүнг Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд дэх салбарын удирдлага, улсын байцаагч болон прокуроруудыг оролцуулан танилцуулж, хариуцлага тооцох хуулийн заалтыг буруу бичсэн 38 шийтгэврийн хуудсанд прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар прокурорын шаардлага бичжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба