Дээрх өдөрлөгт 120 гаруй иргэд Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ба Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна.
Тус прокурорын газраас иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон прокурорын байгууллагад гомдол, мэдээлэл гаргах, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцох талаар гарын авлагуудыг тарааж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба