ХОРИХ АНГИЙН АЖИЛТНУУДАД ПРАКТИК СУРГАЛТ ЯВУУЛЖ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХОРИХ АНГИЙН АЖИЛТНУУДАД ПРАКТИК СУРГАЛТ ЯВУУЛЖ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН  БАЙГУУЛЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас Аймгийн прокурорын баталсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу тус аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 415, 417, 403 дугаар ангийн дарга, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтнууд, эмч нарыг оролцуулсан практик сургалт, зөвлөгөөнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 417 дугаар анги дээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.

 

Зөвлөгөөнд Аймгийн прокурор С.Алимаа, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор А.Аварзэд, хяналтын прокурор Б.Энхболд, Хорих 415 дугаар ангийн дарга, дэд хурандаа Б.Нямгомбо, Хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа Ц.Хишигбаяр, Хорих 403 дугаар ангийн дотоод ажлын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Одхүү нар болон ангиудын хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд, эмч нар оролцсон байна.

Сургалт, зөвлөгөөнөөр "ялтнуудын эрүүл ахуй, тохиолдож буй өвчлөл, эмчилгээ, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, чанар, үр дүн, ялтны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал, гарч буй нийтлэг зөрчил, цаашид авах арга хэмжээ”-ний талаар анги бүрийн хариуцсан ажилтнууд сонсгол тавьж хэлэлцүүлжээ.

Зөвлөгөөнд оролцогчид Хорих 417 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж ялтны амьдралын бүс, ажлын байр, харуул хамгаалалт, ахуй нөхцөл, хөтлөгдөж буй ял эдлүүлэх үйл ажиллагаатай холбоотой бичиг, баримтуудыг үзэж харилцан туршлага солилцсон ба тус ангиас хийж буй байгалийн ургамлаар бэлтгэсэн эмчилгээний бүтээгдэхүүнийг үзэж сонирхжээ.