МОНГОЛ УЛСАД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЧАДАВХИ, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
МОНГОЛ УЛСАД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЧАДАВХИ, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO, Италийн Ромхотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулсны үндсэн дээр "Монгол "Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд чиглэгджээ.

Төслийн эхний шатанд салбар хоорондын зохицуулалтыг тусгасан сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг дэргэдээ мэргэжлийн экспертийн багийг ажиллуулан боловсруулжээ.

Үүний дагуу Прокурор, Цагдаа, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулах их сургууль зэрэг 5 байгууллагаас сонгогдсон 33 төлөөллийг Сургагч-багш бэлтгэх сургалтанд амжилттай хамруулсан ба эдгээр нь сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгож Монгол Улсын эрх зүйн орчин, олон улсын туршлага зэргийг судалсны үндсэн дээр мэргэжлийн гарын авлагыг хамтран боловсруулж гарын авлагынхаа хүрээнд дээрх 5 байгууллагын төлөөлөл 200 алба хаагчдад хичээл зааж сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

Үндсэн сургалт 2016 оны 10-р сарын 10-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлэх ба төслийг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооноос санхүүжүүлсэн байна.