Тус тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх "Сүлд” спорт хороо, Цагдаагийн Ерөнхий газрын баг, Нотариатчдын баг, Авлигатай тэмцэх газрын баг, Өмгөөлөгчдийн холбооны 1, 2-р баг, Арбитрын байгууллагын баг, Прокурорын багийн нийт 27 шатарчид оролцож уран нүүдэл, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Шатарчдын хувьд Олон Улсын их мастер, Олон Улсын мастер, Дэлхийн шатрын холбооны мастер, дэд мастерууд олон оролцсоноороо тэмцээн чансаа өндөртэй, өрсөлдөөн ихтэй болсон ба Прокурорын багийг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын туслах, ЯЭАХТХ-ийн дарга Ц.Мөнхбат, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Баярсайхан, БЗД-ийн ажилтан Б.Доржсүрэн нар оролцон 3 дугаар байранд шалгарч өргөмжлөл, хүрэл медалийн эзэд боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба