Энэ үеэр Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөл гишүүдийн зүгээс тэмцээнд оролцогчдод наадмын хөтөлбөр, тэмцээн явуулах дүрэм, тамирчдын сахилга бат, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үүрэг, даалгавар өгсөний гадна 8 бүсийн дунд оноолтын сугалааг явууллаа.
Хөтөлбөрийн дагуу өнөөдөр Биллъяардын тэмцээн 14.00 цагт "Уран ган" төвд эхэлнэ. Тэмцээн оролцож байгаа нийт прокурор ажилтнууддаа амжилт хүсье.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба