УЛСЫН БАЙЦААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
УЛСЫН БАЙЦААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсан "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль журамд заасны дагуу явагдаж байгаа эсэх” ажлын хүрээнд Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 139 материалыг хянаж, шалгалт хийжээ

Шалгалтаар илэрсэн зөрчил, шалгалтын дүнг Аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлсэн ба 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр туслах прокурор А.Золзаяа Хилийн мэргэжлийн хяналтын 38 улсын байцаагчдыг хамруулсан сургалт зохион байгуулжээ.

Цаашид тулгамдаж байгаа асуудал болон зарим хууль тогтоомж хэрэгжилтын талаар уулзалт, ярилцлага зохион байгуулж, хамтран ажиллахаар тогтсон байна.