ТӨРИЙН ДЕПАРТМЕНТИЙН ХАР ТАМХИ, ХУУЛЬ САХИУЛАХ ОЛОН УЛСЫН ТОВЧООНЫ АЗИ, ЕВРОПЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭНГҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
ТӨРИЙН ДЕПАРТМЕНТИЙН ХАР ТАМХИ, ХУУЛЬ САХИУЛАХ ОЛОН УЛСЫН ТОВЧООНЫ АЗИ, ЕВРОПЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭНГҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

АНУ-ын Төрийн департментийн дэргэдэх Олон улсын Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн товчооны дэмжлэгтэйгээр, Улсын Ерөнхий прокурорын газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг АНУ-ын Төрийн департментийн хар тамхи, хууль сахиулах олон улсын товчооны Ази, Европын гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн KallieLaPier, IDLO байгууллагын Төв Ази, Зүүн Европын бүс нутаг хариуцсан хөтөлбөрийн менежер Margarita Milikh, хөтөлбөрийн ажилтан Anastasija Miniajeva нартай уулзаж санал солилцов.

Уулзалтын үеэр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (IDLO) хэрэгжүүлж буй "Монгол улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн чадавхийг бэхжүүлэх” төслийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудал болон төслийн 2-р үе шатанд хэрэгжүүлж болох зарим үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа.