ПРОКУРОРУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖЭЭ

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газрын өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Сургалтын төвийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмөөг урьж Өмчлөх эрх, Залилан мэхлэх, Иргэдийн эрх, эрх чөлөө, Танхайрах гэмт хэрэг сэдвүүдээр 2016 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд сургалт зохион байгуулжээ.

Сургалтанд прокурор, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтан нараас гадна Замын-үүд дэх Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг хамрагдсан байна.