Аймгийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнуудыг оролцуулан 4 хэсэгт хуваан шалгалтыг холбогдох бүртгэл, судалгаатай танилцах, ялтнууд болон хоригдогч нарын өрөө, бие, эд зүйлд үзлэг, нэгжлэг хийлгэх, телекамерийн хяналт хэвийн үргэлжилж буй эсэхийг шалгах, дотоод цагийн хувиарийг мөрдөн ажиллаж байгаа эсэхтэй танилцах зэрэг арга хэлбэрээр хийж гүйцэтгэсэн байна.
Шалгалтын явцад хууль журмын заалт зөрчсөн ноцтой зөрчил илрээгүй бөгөөд илэрсэн бага хэмжээний зөрчил дутагдлыг газар дээр нь засуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны болон Цагдаагийн газрын алба хаагч нарт хууль журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүргийг прокуроруудаас өгч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба