АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАВ

A- A A+
АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГЭМТ ХЭРГЭЭС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАВ

Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/121 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар”-ын 4.1 дэх заалтыг хангах зорилгоор Ховд аймгийн Прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шалгажээ.

 

Шалгалтаар тус байгууллага 2016 он гарснаас хойш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгайлсан төлөвлөгөөг гаргаж ажиллаагүй, алба хаагчдынхаа дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах ажил зохион байгуулаагүй нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

Дээрх шалгалтын дүнг Прокурор, Онцгой байдлын газрын албан хаагчдын хамтарсан хурлаар хэлэлцүүлэхэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжоор сургалт оруулах саналыг гаргасан бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгох”-оор прокурорын мэдэгдэл хүргүүлж ажилласан байна.