Шагнал гардуулах арга хэмжээ 2016 оны 11-р сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт болж Дэлхийн шатрын холбооны "Шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр"-ийн Монгол дахь ёсны төлөөлөгч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цогбаяр гардуулан өгч баяр хүргэлээ.
Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Шатрын спортын мастер Т.Баярсайхан байлцлаа.
Ж.Энхнасан нь 1993-1996 онд Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан ба удам дамжсан шатарчин юм. Түүний аав Б.Жамсран нь Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2 удаа мөнгө, 3 удаа хүрэл медаль хүртсэн ба Улаанбаатар хотын удаа дараагийн аварга, Монгол Улсын шатрын мастер бөгөөд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба