МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН УРИЛГААР ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ПРОКУРОРУУД АЙЛЧИЛЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН УРИЛГААР ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ПРОКУРОРУУД АЙЛЧИЛЛАА

 

 

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар ОХУ-ын Буриад Улсын Ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич тэргүүтэй 27 прокурор 2016 оны 11-р сарын 04-06-ны  өдрүүдэд манай улсад айлчиллаа.

Айчлалын эхний өдөр зочдыг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Улсын Ерөнхий прокурорын газарт хүлээн авч уулзан, ОХУ болон Монгол Улсын прокурорын газрын хамтын ажиллагаа тал бүрээр амжилттай үргэлжилж байгааг хэлээд саяхан ОХУ-ын Буриад Улсад зочилсон Монголын прокуроруудыг халуун дотноор хүлээж авсанд талархаж байгаагаа илэрхийлэн, Монгол Улсад тав тухтай морилон саатахыг хүслээ. Айчлалын хөтөлбөрт зочдыг дүүргийн прокурорын газартай танилцуулах, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах зэрэг арга хэмжээнүүд багтсан. Зочид Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраар зочилж үйл ажиллагаатай нь танилцаж Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогт байрлах 13 дугаар зуун цогцолборийг үзэж сонирхлоо.