\"ПРОКУРОР 2016\" МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
\

Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Прокурор 2016” мэргэжлийн тэмцээний удирдамжийн дагуу тус прокурорын газрын хяналтын прокуроруудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг 8 шалгуур үзүүлэлтээр дүгнэж шалгалтыг авсан байна.

 

Тэмцээний нэгдсэн дүнгээр нийт 226 оноогоор хяналтын прокурор П.Удвал тэргүүн байр эзэлж аймгийн прокурорын өргөмжлөлөөр шагнуулсны гадна "Прокурор 2016” тэмцээний 2 дугаар шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.