ЦАГДАН ХОРИХ 461-Р АНГИД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ЦАГДАН ХОРИХ 461-Р АНГИД  ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа хоригдогч нарын хорих өрөөндөө хадгалж буй зүйл, харуул хамгаалалтын байдал хууль журамд нийцэж буй эсэхийг  шалгажээ. 

Шалгалтыг тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд, Цагдан хорих төвийн Харуул хамгаалалтын 2 дугаар салааны бие бүрэлдэхүүнтэй хамтран холбогдох бүртгэл, судалгаатай танилцах, ялтнууд болон хоригдогч нарын хорих өрөө, бие, эд зүйлд үзлэг нэгжлэг хийлгэх зэрэг арга хэлбэрээр хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтын явцад хоригдогч нар хорих өрөөндөө өөрийн бие эрхтэн, болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй, урьдчилан бэлтгэсэн уяа, гутлын нум төмөр, хорих өрөө хооронд нууцаар эд зүйл дамжуулах зорилгоор бэлтгэсэн уурга, тамхи, гар утасны баттерэй, гар утас зэргийг нуусан байсныг илрүүлэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх үүргийг цагдан хорих төвд өгч, зөрчлийг арилгуулахаар Прокурорын шаардлага хүргүүлж ажиллажээ.