НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “ПРОКУРОР-2016” ТЭМЦЭЭНИЙ I ДҮГЭЭР ШАТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “ПРОКУРОР-2016”  ТЭМЦЭЭНИЙ I ДҮГЭЭР ШАТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас "Прокурор-2016” тэмцээний I дүгээр шатыг 2016 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд 19 прокуроруудын дунд амжилттай зохион байгуулжээ.

Прокурорын мэргэжлийн аварга шалгаруулах "Прокурор-2016” тэмцээний I дүгээр шатанд оюун ухаан, ур чадвараа сорьсон нийт прокуроруудаас тэргүүн байранд хяналтын прокурор Т.Оргил-Очир, хяналтын прокурор Г.Бясман шалгарсан ба Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар тэдэнд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсээд тэргүүн байрны шагналыг гардуулан өгчээ.