ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Булган аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн хуулийн байгууллагуудын дунд "Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлэгт Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Золжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга дэд хурандаа Д.Төгсбаяр, ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Д.Эрдэнэтуяа, ХӨТЯЭА хариуцсан шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Р.Удвал, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Амар, Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний тасгийн байцаагч дэслэгч Б.Нямбаяр, Өмчийн харилцааны албаны мэргэжилтэн Н.Уламбаяр, Тохижилт үйлчилгээний ангийн менежер Б.Баасансүрэн нар оролцжээ.

Хэлэлцүүлгээр хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангахад гарч буй хүндрэл бэрхшээл, шүүхээс ял оногдуулахдаа анхаарах асуудал, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлтийг хангуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газрын хамтын ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэсэн үр дүнтэй ажил болсон байна.