ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймаг дахь НИК ХХК-ий салбарын алба хаагч нарт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  яриа таниулга хийж ажиллажээ.

 

Уг яриа таниулгын үеэр аймгийн хэмжээнд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, бусдын эд хөрөнгө завших, үрэгдүүлэх гэмт хэргийн талаар танилцуулсан ба цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хамтран зохион байгуулж, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэргийн талаар сургалт хийхээр төлөвлөжээ.