Тус дүүргийн нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар бүлэгт заасан "Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг энэ хугацаанд ”92 удаа гарч, 111 этгээд холбогдсон нь нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 36.1 хувийг эзэлж байна.
Дээрхи 92 хэргийн 50.0 хувь буюу 46-н зөвхөн ахуйн хүрээ буюу гэр, орон байранд үйлдэгдэж, 53 хүн холбогдсон нь нийт холбогдогчийн 47.7 хувийг эзэлж байгаа бөгөөд бусад 46 хэргийн хувьд 23-нь өөрийн гэртээ, 6-нь хохирогчийн гэр, орон байранд, 17-нь өөр бусдын гэр, орон байранд үйлдэгджээ.
Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд болон уг гэмт хэргийн хохирогч нарын хоорондын харилцан хамаарлыг судлахад 24-нь гэр бүл болон хамтын амьдралтай, 2-нь төрөл садангийн холбоотой, бусад нь танил, найз нөхөд, хамт ажилладаг байсан байна.
Гэмт хэрэгт холбогдсон 53 этгээдийн 39 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнээс 24 тохиолдолд хохирогч мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба эдгээрээс 3-н төрийн албан хаагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогджээ.
Дүүргийн прокурорын газраас судалгааны дүнгийн талаар Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарт танилцуулга бичиж, гадна судалгааны дүнг үндэслэн гэмт хэрэг ихээр гарсан хороод, төрийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба