ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон ба уг хуралдаанд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазар оролцож, "2016 оны эхний 10 сарын байдлаар Өвөрхангай аймагт үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдвээр илтгэл тавьсан байна.

Түүнчлэн 2017 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах техник тоног төхөөрөмжийн жагсаалт, үнийн санал, сумдуудад зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө, удирдамж зэрэг 8 төрлийн саналыг хүргүүлж ажиллажээ.