Уралдааны материалыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдийн хооронд хүлээн авсан ба шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн, асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай, сонгосон сэдвийн хүрээнд үндсэн санааг илэрхийлэхдээ онол, практикийн талаас судалсан, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, статистик тоон үзүүлэлт ашигласан байх шалгуурыг харгалзан дүнг гаргажээ.
Нэгдсэн дүнгээр "Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос буцааж буй өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Т.Өсөхболд "Тэрүүн” байр, "Авто замын дайн үргэлжилсээр байх уу” сэдвээр аймгийн Прокурорын газрын прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан З.Алтансолонго "Дэд” байрыг тус тус эзэлсэн ба дээрх эрдэм шинжилгээний уралдааны цар хүрээг нэмэгдүүлж цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба