Энэ асуудалд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас судалгаа хийхэд 2016 оны эхний 3 улирлын байдлаар 18 ослын улмаас 21 хүн нас барж 2 хүн хүнд, 7 хүн хүндэвтэр, 3 хүн хөнгөн гэмтэл авсан ба насанд хүрээгүй 9 хүүхэд амь насаа алджээ.
Иймд тус прокурорын газраас иргэд тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, замын бартаа саадтай хэсэгт анхаарал болгоомжтой явах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж байхыг онцгой анхааруулсан сэрэмжлүүлгийг орон нутгийн радио, телевизээр явуулж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба