Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хамтран "Албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 11-р сарын 11-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яам, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газар, Дүүргийн прокурорын газрууд, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хуулийн хэлтэс, Тохижилт үйлчилгээний компаний холбогдох албан тушаалтан, албадан ажил хийлгэх ялын талаар судалгаа хийдэг багш, судлаачид оролцлоо.
Энэ үеэр УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат "Албадан ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх, анхаарал татсан зарим асуудал" сэдвээр илтгэл тавьж хэлэцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Албадан ажил хийлгэх ялын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх арга замын талаар зөвлөмж гаргаж Хууль зүйн яаманд хүргүүлэхээр боллоо.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавьсан болон санал, шүүмжлэл гаргасан оролцогчдын саналыг нэгтгэж товхимол хэвлүүлэн нийтэд түгээхээр тогтлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба