"Азийн сан"-гаас хэрэгжүүлж байгаа "Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд хамтран ажиллах талаарх Прокурорын байгууллагын саналыг Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг хүлээн авч, 2016 оны 11-р сарын 10-ны өдөр УЕПГ-т уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "...Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд ил тод байдал дутагдаж байгаа талаар дурьдаад, тус сангаас хэрэгжүүлж байгаа "Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх" төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "...Прокурорын байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажил цаашид тус төслийн багтай хамтран хэрэгжүүлхээр төлөвлөж байгаа ажлын саналаа танилцуулав.
Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг "...төсөл нь авлигын эсрэг хүчин чармайлтанд хувь нэмэр оруулахад чиглэсэн бодлого, хууль, эрх зүй удирдлага зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэл, санаачлагыг дэмжин ажиллах бөгөөд Прокурорын байгууллагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлхэд хамтран ажиллах боломжтой" талаар дурьдлаа.
Уулзалтын төгсгөлд талууд төслийн хүрээнд хамтран ажиллах ажлын хэсэг томилж ажиллахаар болсон.
Тус арга хэмжээнд УЕПГ-ын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Эрх зүйн туслалцаа Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг болон төслийн менежир н.Баянмөнх, н.Амарзаяа нар байлцав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба