Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Олон улсын ба үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шатар, ширээний теннис, биллъяард, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүчээ сорих юм. Тэмцээний зохион байгуулагчаар Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөл ажиллаж байна.
1. Шатрын тэмцээн : 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15:00 цагт
/УЕПГ-ын Алдрын танхимд/
2.Ширээний теннисний тэмцээн : 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15:00 цагт /”Оч” клубт/
3.Биллъяардын тэмцээн : 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09:00
/”Уран Ган” компаний биллъяардын төвд/
4.Гар бөмбөгийн тэмцээн : 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13:00 цагт
/”Алдар” спорт хорооны зааланд/
5.Сагсан бөмбөгийн тэмцээн : 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09:00 цагт
/”Алдар” спорт хорооны "А”, "Б” зааланд/ тус тус болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба