ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН БАЙЦААГЧ, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН БАЙЦААГЧ, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн обьект нь зарим тохиолдолд түүх соёлын хосгүй үнэт эд өлгийн зүйлс, үе дамжин уламжлагдан ирсэн бурхан тахил, хөөрөг, эмээл, үнэт эдлэл зэрэг үнэ, цэнэ бүхий эд зүйлс болж, улмаар тухайн эд зүйл нь хохирогчийн мэдүүлж байгаа шиг үнэлгээтэй болохыг тогтоох боломжгүйн улмаас зарим тохиолдолд эд зүйлийн үнэлгээ хийгдэх боломжгүй болж хэрэг шийдвэрлэгдэхгүй байдалд хүрч байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран 12, 13, 14, 15, 16, 17, 23, 29, 30, 31 дүгээр хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, гарын авлага тараажээ.

Ингэхдээ : Иргэдэд уламжлагдаж ирсэн соелын үнэт өв болон үнэт эдлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх, Даатгал хийлгэсэн байх, Үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийлгэж, хадгалсан байх, Тухайн эд зүйлсийн фото зургийг албан ёсны газраар авахуулан баримтжуулж, хадгалсан байх зэрэг нь аливаа гэмт хэрэг, зөрчил, гэнэтийн давтагдашгүй хүчний үйлчлэлээс учирч болзошгүй аюулаас хамгаалах эх сурвалж болох юм гэдэг чиглэлээр мэдээлэл өгч ажилласан байна.