Сургалтад тус дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд болон Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нийт 50 гаруй албан хаагч нар оролцсон ба хэргийг хянах явцад гарч болзошгүй ул мөр бэхжүүлэх, нотлох баримт цуглуулах, хадгалах, хамгаалах болон Сонгинохайхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдээс 2016 онд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээнд хамруулахаар явуулсан материалууд, шинжээчийн дүгнэлтийн талаар харилцан санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба