ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн прокурорын газраас Цагдаагийн газар, Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартай хамтарсан 5 дахь удаагийн зөвлөгөөнийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алимаа, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Ганзориг нар оролцож, эхний 10 сарын байдлаар шүүхээр хянан шийдвэрлүүлсэн эрүүгийн хэргийг 2015 мөн үетэй харьцуулж судалгаа, Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/4172 дугаартай "Үүрэг чиглэл өгөх тухай” албан даалгаврын "Түдгэлзүүлснээс сэргээсэн хэргээс шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн хэргийн тоо, хувийг эрс нэмэгдүүлэх” гэсэн чиглэлийн дагуу Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт түдгэлзүүлснээс сэргээн, байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй эрүүгийн хэргүүдийн явц үр дүн, Төв аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах тухай” 01 дугаартай албан даалгаврын хэрэгжилт, хүрсэн үр дүн цаашид хэрхэн ажиллах шаардлагатай асуудал, хөнгөн ангиллын хэргүүдийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж судалсан дүн, мөрдөн байцаалтын хугацаа сунгагдсан, давхар хяналтанд орсон эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэх талаар тус тус хариуцсан прокурор, мөрдөн байцаагч нараас мэдээлэл хийж, харилцан ярилцаж, зөвлөлджээ.

Түүнчлэн энэ үеэр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч байгаа зөрчил, хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар Аймгийн прокурор, Цагдаагийн газрын дарга нар үүрэг чиглэл өгсөн байна.

Уг зөвлөгөөнөөс хугацаа сунгагдан шалгагдаж байгаа, Улсын Ерөнхий прокурорын газрын давхар хяналтанд орсон эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэх график гарган, удирдлагын зүгээс мэргэжлийн удирлагаар хангаж, биелэлтийг тооцож ажиллахаар шийдвэрлэжээ.