ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Монголын хуульчдын холбооны ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, орон нутгийн хуульчдад багц цагийн үргэлжилсэн сургалт зохион байгуулсан байна.

СургалтаарХуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Гүнбилэг "Үндсэн хуулийн эрх зүй”, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, доктор Б.Өнөрмаа "Авлига, албан тушаал", "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг", Хууль сахиулахын их сургуулийн ахлах багш, доктор Н.Мөнхзул "Захиргааны ерөнхий хууль" зэрэг сэдвээр явуулж нийт орон нутгийн 30 гаруй хуульчид хамрагджээ.

Мөн энэ үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг тус холбооноос хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулсны гадна хуульчдын холбооны салбар зохицуулагчийг сонгох ажлыг зохион байгуулж, салбарын зохицуулагчаар Шүүхийн Тамгын газрын ажилтан Ж.Чимэддулам олонхийн саналаар сонгогдсон байна.