ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖЭЭ

Булган аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааны хууль зүйн үндэслэлийг аймгийн прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгажээ.

Шалгалтанд захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 333 материал хамрагдсан ба Захиргааны хариуцлагын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан "Захиргааны журмаар албадан саатуулах, биед буюу эд зүйлд үзлэг хийх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, баримт бичгийг түр хураан авч болно. Түр хураан авахад тэмдэглэл хөтөлж түүний нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгнө” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй нэг төрлийн 52 зөрчил илэрчээ.

Иймд захиргааны зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчил гаргагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авахдаа дээрх хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар амйгийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсэн байна.