МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, журамд нийцэж байгаа эсэхийг болон Улсын Ерөнхий прокурор, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны А/34, 303 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, түүнд прокурор хяналт тавих журам”-ын биелэлтийг 2016 оны 3 дугаар улирлын байдлаар шалгажээ.

 

Шалгалтаар зөрчил дутагдал гаргасан улсын байцаагч нарт хариуцлага тооцуулахаар мөн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, тодорхой ажил зохиолгохоор прокурорын шаардлага бичиж Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.