Тэмцээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн баг тамирчид шатар, ширээний теннис, биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Тэмцээний зохион байгуулагчаар Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөл ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 11-р сарын 11-ны өдөр эхэлсэн уг тэмцээн нь шатар, ширээний теннис, биллъярдын шилдэгүүдээ тодруулаад байна.
ШАТАР
1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - М.Мөнгөнхүү, Х.Цогтсайхан, Т.Сайнбаяр хуульч, өмгөөлөгчид
2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар- Ц.Мөнхбат УЕПГ-ын ЯЭАХТХ дарга, Т.Баярсайхан УЕПГ-ын Хяналтын прокурор, Доржсүрэн БЗД-ын прокурорын газрын ажилтан
3-р байр - Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр - н.Оргил, н.Чилхаажав, н.Тамир /ажилтнууд/
ТЕННИС
Эрэгтэй ганцаарчилсан төрөл
1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - М.Машбат /хуульч, өмгөөлөгч/
2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - Б.Батсүх /УЕПГ-ын туслах ажилтан/
3-р байр - Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр - Ж.Дашдорж /ажилтан/
Эмэгтэй ганцаарчилсан төрөл
1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - П.Сарантуяа /хуульч, өмгөөлөгч/
2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - С.Минжин /БЗД-ын прокурорын газрын ажилтан/
3-р байр - Монголын Хуульчдын холбоо - С.Энхцэцэг /ажилтан/
Холимог хосын төрөл
1-р байр - Монголын Өмгөөлөгчдийн Холбоо - М.Машбат, П.Сарантуяа /хуульч, өмгөөлөгч/
2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар- Д.Дамдинсүрэн, БЗД-ийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, С.Минжин /ажилтан/
3-р байр - Монголын Хуульчдын холбоо - н.Баасанжав, н.Энхцэцэг
БИЛЛЬЯРД
Билльярдын эрэгтэй ганцаарчилсан
1-р байр - Монголын Хуульчдын холбоо - Г.Өлзийсайхан /хуульч/
2-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - Ү.Содномцог /Хан-Уул дүүргийн прокурор/
3-р байр - Монголын өмгөөлөгчдийн холбоо - Э.Ганхөлөг /өмгөөлөгч/
Билльярдын эмэгтэй ганцаарчилсан
1-р байр - Монголын өмгөөлөгчдийн холбоо - П.Рэнцэнхорол /өмгөөлөгч/
2-р байр - Шүүхийн Ерөнхий зөвлөл - К.Солонго /ажилтан/
3-р байр - Монголын Хуульчдын холбоо - Ц.Анхтуяа /ажилтан/
Билльярд хосын төрөл
1-р байр - Улсын Ерөнхий прокурорын газар - О.Машбат /УЕПГ хяналтын прокурор/, Э.Анударь /туслах ажилтан/
2-р байр - Хуульчдын холбоо - Г.Өлзийсайхан /хуульч/, Ц.Анхтуяа /ажилтан/
3-р байр - Шүүхийн Ерөнхий зөвлөл - Д.Болор, К.Солонго /ажилтан/ нар тус тус байр эзэллээ.
"Алдар” спорт хорооны зааланд 2016 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээнүүд болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба