ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАН АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАН АЖИЛЛАЖЭЭ

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Баян цээл”, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Сансарын "тунел”-ын үйлчилгээний төвийн орчинд архи, согтууруулах ундааг худалдан борлуулж, үйлчилгээ явуулдаг цэгүүд олноор төвлөрсөн байдгаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчлийн гаралт бусад хороодтой харьцуулбал их байдаг байна.

Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлж, дээр дурдсан газруудын орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооход чиглэсэн нэгдсэн арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 11-12 нь хүртэлх хугацаанд зарим радио, телевизүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд тус дүүргийн прокурорын газраас хяналтын прокурор Б. Чойжилсүрэн, Э. Гэрэлмаа нар оролцож, шалгалтанд хамрагдсан хороодын нутаг дэвсгэрт явуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, болон архи согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагууд холбогдох хууль журмын заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлын талаар TV5, TV8, UBS телевизүүдэд ярилцлага өгч прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулсан байна.