ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 хэлтсүүдийн хэсгийн байцагч нарыг хамруулан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сургалт зохион байгуулжээ.

 

Уг сургалтанд хамрагдсан хэсгийн байцаагч нарын дийлэнх нь шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэдэнд Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/05, А/09 дүгээр тушаалаар батлагдсан "тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”, Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/91, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга нарын 2015 оны хамтарсан тушаалаар батлагдсан "хилийн хориг тавих, цуцлах журам”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар анхааруулж, сургалтыг харилцан ярилцах хэлбэрээр явуулжээ. Сургалтанд нийт 28 хэсгийн байцаагч нар хамрагдсан байна.