Шалгалтаар Баян-Уул, Матад, Чойбалсан, Сэргэлэн, Халхгол, Дашбалбар, Гурванзагал, Баянтүмэн зэрэг сумдын Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсынбайцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 44 материал, Хилийн мэргэжлийн хэлтсийн хорио цээрийн улсын байцаагч нарын 23 материал, Мэргэжлийн хяналтын газарт Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн улсын байцаагч нарын 28 материалыг тус тус татаж шалгахад захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа албан үүрэгт ажилдаа илтэд хайнга хандсан, бичиг техникийн ноцтой алдаа гаргасан, хууль буруу хэрэглэсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын дүнг Аймгийн прокурорын дэргэдэх "Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж, Мэргэжлийн хяналтын газрын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнаас захиргааны шийтгэл ногдуулсан 1 шийтгэврийг зөвтгүүлж, 5 шийтгэврийг хүчингүй болгож, хууль тогтоомж зөрчсөн зөрчлүүдийг арилгуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцуулахаар Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтуяад "Прокурорын шаардлага” хүргүүлж ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба