Шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ялтны түр хугацааны уулзалтыг шалгалтын хугацаанд давхардсан тоогоор 416 удаа зохион явуулсан боловч одоог хүртэл хуулийн шаардлага хангасан ялтны түр хугацааны уулзалт хийх тусгайлан тохижуулсан байр байхгүй, ялтны уулзалтыг зохион байгуулахдаа хугацаа хэтрүүлсэн, ялтны түр хугацааны уулзалтын зөвшөөрлийг зөвшөөрөл олгох эрхгүй этгээд олгосон зөрчлүүд тус тус илэрсэн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцуулах, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд дүгнэлт хийж, нэн даруй арилгуулах дирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар ПРОКУРОРЫН ШААРДЛАГА бичиж хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба