ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ ХУГАЦАА СУНГАСАН ҮНДЭСЛЭЛ, ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ ХУГАЦАА СУНГАСАН ҮНДЭСЛЭЛ, ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шалгах хугацааг сунгасан шалтгаан нөхцөл, хууль зүйн үндэслэлийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар судалжээ.

Энэ хугацаанд нийт гэмт хэргийн шинжтэй 683 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 355 гомдол мэдээлэл буюу 51.9 хувьд нь Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нараас хугацаа сунган шалгасан байх ба шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гараагүй, ирэхгүй байгаа шалтгаанаар 142 буюу 40 хувьд нь, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт гаргуулахаар 82 буюу 23 хувьд нь, эзэн холбогдогчийн олж тогтоон тайлбар авах, шаардлагатай бусад этгээдээс тайлбар авах гэх шалтгаанаар 124 буюу 34,9 хувьд нь хугацаа сунган шалгасан байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хугацаа сунгасан тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй бичигдэж хэвшсэн, үндэслэлгүйгээр хугацааг сунгасан тохиолдол гараагүй бөгөөд Аймгийн прокурор Ш.Дамдинбазар гомдол, мэдээллийг хуулийн анхны хугацаанд шалган шийдвэрлэхэд анхаарч ажиллах талаар прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт үүрэг чиглэл өгч ажиллажээ.