ПРОКУРОР, АЖИЛТНУУДАА ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДАА ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан.

Хөтөлбөрийн зорилго нь прокурор, ажилтнуудын ажиллах, нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, болзошгүй өвчин эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэгдэх юм.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Прокурорын газраас аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргатай "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг зохион байгуулах гэрээ”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд прокурор, ажилтнуудаа элэгний В, С вирусны маркер үзүүлэх шинжилгээнд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгдсэн журмаар хамруулж шинжилгээний үр дүнг үндэслэн прокурор, ажилтнуудад элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэжээ.