Дээрх судалгаанаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүх нь "Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” хэрэгт торгох ял оногдуулдаггүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хуулийн дагуу хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд заасан хугацаагаар тэнсэн хянан харгалздаг бол анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй шүүгдэгчид баривчлах ял оногдуулж байгаа ба хуульд зааснаар доогуур ял шийтгэл оногдуулсан тохиолдол байхгүй, ялын бодлого зохих түвшинд байна гэж үзсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба