ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил”-ын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус дүүргийн 8 дугаар хорооны "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн ажлыг шалгаж, "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн тус дүүргийн 8 дугаар хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг шалгасан бол хяналтын прокурор Г.Золзаяа хорооны ажилтнууд болон иргэдэд "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалтыг зохион байгуулсан байна.