ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Завхан аймгийн прокурорын газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Прокурорын байгууллагын болон Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг сурталчилан таниулах чиглэлээр 2016 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилан таниулах, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон шинээр батлагдан гарсан бусад хууль тогтоомжийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдэд сурталчлах тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг, Их-Уул, Тэлмэн, Идэр зэрэг 9 суманд 2016 оны 11 дүгээр сарын 14-25-ны өдрүүдэд уулзалт, ярилцлага, сургалтыг зохион байгуулан ажиллажээ.

Ажлын хэсэгт Аймгийн прокурорын газар, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс болон Цэргийн штаб, ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗЗ–ийн мэргэжилтэн, Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн, Онцгой байдлын газрын мэргэжилтэн, Хилийн цэргийн 0277-р ангийн сургалт хариуцсан мэргэжилтэн, Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан, Иргэний бүртгэлийн тасгийн дарга зэрэг хүмүүс хамтран оролцсон байна.