Тус арга хэмжээнд аймгийн Прокурорын газрын Тамгийн хэлтсийн дарга, туслах прокурор С.Батзул, хяналтын прокурор Д.Нямдэлэг, Л.Энхтайван нар оролцсон ба Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид болон "Алтан тариа" ХХК-ийн Сэлэнгэ салбар дахь Гурилын үйлдвэрийн ажилчдад "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар сургалт хийсний гадна прокуарорын байгууллагаас 2016 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа сурталчилан таниулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн суртачилгааны материалаа тарааж ажилласан байна.
Сургалтанд мөн аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа, Замын цагдаагийн байцаагч ахмад С.Сүхбаатар, ахмад С.Даваатулга, ахлах дэслэгч Д.Мөнхбат, дэслэгч Б.Наранбаатар, хэсгийн байцаагч ахмад С. Мөнхжаргал нар оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба