ХОРИХ 435 ДУГААР АНГИД “ЭД ХӨРӨНГӨ ХУРААХ НЭМЭГДЭЛ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭРХЭН ХАНГАЖ БАЙГАА БАЙДАЛ”-ЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХОРИХ 435 ДУГААР  АНГИД “ЭД ХӨРӨНГӨ ХУРААХ НЭМЭГДЭЛ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭРХЭН ХАНГАЖ БАЙГАА БАЙДАЛ”-ЫГ ШАЛГАЖЭЭ

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өөрийн  "Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хэрхэн хангаж байгаа байдал”-ыг Хорих 435 дугаар ангид тусгай удирдамжийн дагуу шалгажээ.

 

Шалгалтаар тус хорих ангийн захиргаа нь хөрөнгө хураах нэмэгдэл ялтай болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй ялтныг ажлын байраар хангаж, ялтнаар хөдөлмөр эрхлүүлж байгаа ололттой тал байгаа боловч тэдний хөдөлмөрийн хөлсийг бодож, нэрийн дансанд нь шилжүүлээгүй, гэрээт байгууллага болох "Дархан нэхий” ХХКомпаниас ялтны цалин хөлсийг татан аваагүй, ялтанд хөдөлмөрийн хөлс олгоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, ялтнуудын хөдөлмөрийн хөлснөөс нь түүний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг төлүүлэх арга хэмжээг газар дээр авч  хэрэгжүүлсэн байна. Ингэснээр  дүүргийн хэмжээнд эд хөрөнгө хураах ялын биелэлт  бүрэн хангагдсан байна.