Түүнчлэн прокурорын шалгах, танилцах ажиллагаа болон дээрх шалгалтын дүнтэй холбогдуулаад Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт, баривчлах, цагдан хорих байрны үйл ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр алба хаагч нарт сургалт зохион байгуулж, хууль, журмаар зохицуулагдаагүй зарим заалтыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар тодорхой чиглэлийг өгсөн байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудад прокурорын шаардлагын мөрөөр хийх ажил, түүнээс гарах үр дүн, цаашид давтан зөрчил гаргахгүй ажиллах, алба хаагчдад өгсөн үүргийн хэрэгжилт нь хийсэн ажлын тодорхой үр дүн байх нөхцлийг бүрдүүлэн ажиллах шаардлагатай байгааг тайлбарлаж өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба