“АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
“АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

 

Хуульчдын холбооноос зохион байгуулсан багц цагийн сургалт хийх сургагч багш нарын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын газрын сургалтын төвийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа орсон ба 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн хуульчдад сургалт хийжээ.

Тэрээр Аймгийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд болон Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт "Албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл” сэдвээр сургалт явуулжээ.

Сургалтын үеэр гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой сонирхсон асуулт, хариулт явагдаж, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар эрүүгийн хуулийн зарим зүйл хэсгийг хэрэглэхэд тулгамдаж буй асуудлын талаар зөвлөгөө авчээ.