Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор П.Зориг, туслах ажилтан Н.Энхболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Г.Ганхуяг, тус тасгийн ахлах байцаагч, дэд хурандаа С.Лхагвасүрэн, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 хорооны хэсгийн байцаагч нар оролцсон ба тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн 89 ялтныг хамруулжээ.
Энэ үеэр Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор П.Зориг сургалтанд оролцогчид тодорхой мэдээллийг өгч сонирхсон асуултанд хариулан, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар сурталчилан ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба