Энэ ажлын хүрээнд 2016 оны 11-р сарын 14-ний өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нарт "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Б.Жаргал, хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт "Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр туслах прокурор Д.Мөнх-Очир нар сургалт зохион байгуулсан ба "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг иргэний хэргээс хэрхэн ялгаж, шийдвэрлэх нь” сэдвээр сургалт авах тухай хүсэлтийг сургалтанд оролцогчид гаргасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба