Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газраас өгөгдсөн үүрэгт нэр дурдагдсан эд хөрөнгө хураах ялыг бүрэн биелүүлэх үүднээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулж И.Хүрэлбаатар, О.Мөнхбаатар нарт ногдуулсан 1,5 сая төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, Н.Отгонжаргалд холбогдох 9.792.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус бүрэн биелүүлсэнээр хорихоос өөр төрлийн ял 100 хувийн биелэлтэй болжээ.
Тус аймгийн прокурорын газраас ирэх 12 дугаар сард хорихоос өөр төрлийн ял эдлэлтийн талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан "ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭЛТЭНД АНХААРАХ АСУУДАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэж ажилдаа оржээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба