ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Б.Болормаа, Хуульчдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч н.Дорждэрэм нартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын 1, 3-р сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцуулан "Эрүүгийн хуулийн 145-р зүйл /бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 147 дугаар зүйл /бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 126 дугаар зүйл /хүчиндэх/, 181 дүгээр зүйл /танхайрах/” гэмт хэргүүдийн тухай ойлголт, дээрх гэмт хэргүүдээс хэрхэн урьчилан сэргийлэх талаар сургалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Сургалт, зөвлөгөөнд дээрх сургуулиудын 10-12-р ангийн нийт 350 гаруй сурагч хамрагдсан бөгөөд аймгийн прокурорын туслах Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаа аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн гэмт хэргийг судалсан талаар, насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхдийг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.